MetaPay — Бүртгэл устгах
MetaPay апп · Бари групп
1. Апп дотроос устгах (хамгийн хурдан)
- MetaPay апп-аа нээж нэвтэрнэ.
- Тохиргоо → хамгийн доорх «Бүртгэл устгах».
- ПИН кодоо (эсвэл SMS кодоо) оруулж баталгаажуулна.
Хэтэвчинд үлдэгдэлтэй бол эхлээд зарцуулна, эсвэл буцаалт авахаар доорх хаягаар холбогдоно (үлдэгдлийг алдагдуулахгүйн тулд үлдэгдэлтэй данс устгагдахгүй).
2. Апп-гүйгээр хүсэлт гаргах
Бүртгэлтэй утасны дугаараа бичээд и-мэйл илгээх эсвэл утсаар холбогдоно уу. Бид 7 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
- И-мэйл: info@bari.mn (гарчиг: «MetaPay — Бүртгэл устгах», бүртгэлтэй утасны дугаар)
- Утас: 7570-2244 (Даваа–Баасан 09:00–18:00)
3. Юу устах вэ
- Утасны дугаар, нэр
- Бүртгэсэн машины улсын дугаарууд (автомат төлөлт зогсоно)
- Холбосон банкны карт, И-Баримт (ТТД) холболт
- ПИН код, нэвтрэх кодууд
4. Юу хадгалагдах вэ
Төлбөр, цэнэглэлтийн гүйлгээ болон олгосон НӨАТ-ын (eBarimt) баримтын бичлэгийг нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хувийн мэдээлэлгүйгээр (таныг тодорхойлох мэдээллийг салгасан) хадгална. Тухайн хугацаа дуусмагц устгана.
Delete your MetaPay account
In the app: open MetaPay → Settings (Тохиргоо) → Delete account (Бүртгэл устгах) → confirm with your PIN (or SMS code). Accounts with a remaining wallet balance must spend it or request a refund first.
Without the app: email info@bari.mn with your registered phone number, or call +976 7570-2244. Requests are processed within 7 days.
Deleted: phone number, name, vehicle plate numbers, linked cards, eBarimt (tax ID) link, PIN and login codes. Retained: payment / top-up transaction records and issued eBarimt tax receipts, de-identified, for the period required by Mongolian accounting and tax law, then deleted.