Нууцлалын бодлого

MetaPay · Бари Технологи ХХК · Сүүлд шинэчилсэн: 2026-08-27

MetaPay нь зогсоолын төлбөрийг автоматжуулсан дижитал хэтэвчийн үйлчилгээ юм. Бид таны дараах мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор цуглуулж боловсруулдаг:

  • Утасны дугаар — бүртгэл, нэвтрэлт таних зорилгоор.
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар — зогсоолын автомат төлөлтийг таны бүртгэлтэй холбоход.
  • Гүйлгээний түүх — хэтэвчний цэнэглэлт, зогсоолын төлбөр, нэхэмжлэлийн бүртгэл хөтлөхөд.

Төлбөр QPay болон таны банкны аппликэйшнээр дамждаг — бид таны банкны карт, дансны мэдээллийг хадгалдаггүй. Байршлын мэдээлэл, хаягийн дэвтэр, зураг зэрэг бусад өгөгдөлд бид ханддаггүй (QR уншихад камерыг зөвхөн таны зөвшөөрлөөр, тухайн агшинд ашиглана).

Таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй. Зогсоолын төлбөр тооцоонд шаардлагатай хэмжээнд зогсоолын оператор (bpark.mn)-тай улсын дугаарын түвшинд мэдээлэл солилцоно.

Мэдээлэл Монгол Улсад байрлах серверт шифрлэгдсэн сувгаар (HTTPS) дамжиж хадгалагдана. Бүртгэлээ апп дотроос (Тохиргоо → Бүртгэл устгах) устгах, эсвэл энд заасны дагуу хүсэлт гаргаж болно.

Холбоо барих: info@bari.mn